Monday, January 15, 2007

Паркинсончууд ба Паркинсоны хууль

Дэлхийд хоёр Паркинсон байсан. Нэг нь 18-р зууны эцэст амьдарч байсан тархи мэдрэлийн саа өвчнийг судалсан эмч Жеймис Паркинсон. Нөгөө нь 19-р зууны эхэнд төрж 90 гаруй насалж байгаа удирдлагын ухааны томоохон эрдэмтэн, АНУ-ын Харвард болон бусад олон сургуулийн профессор, менежментийн Ш\У-д Паркинсоны хууль гэдэг нэр томьёог оруулсан Норткорт Паркинсон. Хамгийн гол нь энэ хоёр хүний нэр нь ижил байдгаас гадна хоёулаа эрдэмтэн, судалж нээсэн зүйл нь хүнд тусдаг 2 янзын өвчин юм. Тэгэхдээ энэ 2 өвчинг эмчлэх арга нь мөн төстэй.
Хоёр дахь Паркинсоны өвчин \хууль\ нь дараахь байдлаар тодорхойлогдоно.
- Хөрөнгийг төрөөс дааж байвал төрийн түшмэл ямарч байсан түүнийг бүрэн зарж чадна
- Орлого өсч байвал зардал заавал өсч байдаг
- Төрөөс мөнгө авагчид байнга хэцүүдэж дутагдаж, дээрээс хөрөнгө мөнгө нэхэж байдаг
- Төрийн түшмэдүүд нөгөө түшмэдийнхээ ажлыг бий болгодог
- Албан тушаалтан өрсөлдөгчөө биш захирагдагч нараа олшруулах сонирхолтой

Эмч Паркинсоны өвчин нь хүний өөрийнх нь өвчин, түүнийг төрийн төсвөөс хөрөнгө гаргаж эмчилдэг бол эрдэмтэн Паркинсоны өвчин нь албан тушаалын өвчин төрийн төсвийг багасгах замаар эмчилдэг.
Манай орны хувьд энэ 2 өвчиний эхнийх нь ямар байгааг би мэдэхгүй. Харин хоёр дахь нь өнөөгийн монгол орны төрийн бүх байгуулагад бүр архаг хэлбэрээр орших болсноор барахгүй түүнийг эмчлэх арга болсон төсвийг багасгах биш улам ихэсгэж түүнийгээ хуваа ж идэхийн төлөө төрийн түшмэдүүд ухаангүй тэмцэлдэх болсон нь өнөөгийн бидэнд учирч байгаа гай зовлон юм. Цаашдаа энэ өвчнөөс яаж салах, яаж багасгах талаар татвар төлөгч хүн болгон бодох хэрэгтэй байна.

3 comments:

Oyunaa said...

Наад өвчин чинь л ёстой толгой өвтгөж байна даа. Үнэхээр энэ өвчнөөр өвчилсөн улс төрчдөөр дүүрсэн болохоор ч тэр үү, эсвэл манайхан ийм увайгүй улс уу, монгол маань хэдхэн аминчхан бизнесменүүдийн гарт оржээ. Дээр нь төрийн албаны ажил гэж худлаа баахан цаасан дээр буусан зүйлс. Ганц ч хэрэгждэггүй. Хэрэгжүүлсэн гээд л баахан худлаа ярина. Үнэндээ мөнгөөр нь тоглоод хаячихсан. Гэтэл татвар төлөгч иргэд бид чухам энэхүү татвараа юунд өгөөд байгаа, ямар хэрэгтэйгээ ч бараг мэдэхгүй шахуу. Хэцүүхэн байна даа Монголчууд маань.

Batkhuu said...
This comment has been removed by the author.
Batkhuu said...

Parkinsonii huuliud geed neg byatshan nom bii. Tuunees heden oguulliig ni mongol helnee orchuulsniig http://asuult.net/erkhzui/er.html (www.erkhzui.net) deerees unshij bolno.