Sunday, June 28, 2009

Манай орны геополитикийн онцлог, гурав дахь хөршийн нөлөөг оруулах боломж

Манай онцлог

2 их гүрний хооронд

3 том иргэншлэлийн дунд

Далайд гарцгүй

Том газар нутагтай \дэлхийн газар нутгийн 1-ээс илүү хувь\

Байгалийн баялаг ихтэй боловч түүнийгээ дангаар ашиглах чадваргүй

Хүн ам цөөн

Үндэс угсаа, хэл, соёл иргэншил аль ч талаас авч үзсэн аливаа соёл иргэншлэл, бүлэглэлээс гадуур, наашаа гээд аваад дэмжих ах дүүс орон бараг байхгүй, сондгой орон

Өнөөгийн байдал

Эдийн засаг муу хөгжсөн

Дэд бүтэц муутай

Олон жилийн түүхтэй бүдүүлэгдүү МАА-тай

Үйлдвэр, газар тариалан бага хөгжсөн

Сүүлийн үед уул уурхайн олзворлох үйлдвэр хөгжих хандлага гарч байгаа

Хэрэв уул уурхайн энэ чиглэлийг буруу хөгжүүлбэл харин хөгжүүлээгүй байснаасаа муу үр дагаварт хүрч болзошгүй

Газар нутгийн 40% нь цөлжөөд байна

Цаашдаа 90% цөлжиж болзошгүй

Хөрш зэргэлдээ орнууд болох Хятад, ОХУ, Казакстан улсууд зарим болж бүтэхгүй асуудал байгаа ч гэсэн бидний нүдэн дээр асар хурдаар хөгжиж, ард түмнийх нь амьдрал сайжирч байна

Ийм үед бид яах вэ?, ямар бодлого явуулах вэ?

Үүнд хариулахын тулд дэлхийн өнөөгийн хандлага болон манай орны талаар судлаачид, онолчдын хийсэн дүгнэлтийн тоймоос авч үзье

Дэлхийн өнөөгийн байдал

“Хүйтэн дайн”-ы дараахи дэлхий:

АНУ, ЗХУ-аар толгойлуулсан хоёр туйлаас АНУ-д төвлөрсөн нэг туйл улмаар олон туйлт тогтолцоо руу шилжих шилжилтийн үедээ орсон

Улс орнууд дотоодынхоо тулгамдсан асуудалд илүү анхаарах болсон

Терроризмтэй хийх тэмцэлд улс орнууд нэгдэж байна

Дэлхийн шинэ дэг журам төлөвшиж бий болоогүй байна

НҮБ, ДХБ-ын идвэхтэй бөгөөд олон талт үйл ажиллагаа

Дэлхийн экологи их сүйрлийн өмнө ирсэн

Эвслүүдийн хүрээнд байсан эдийн засгийн хамтын ажиллагаа үгүй болж нийт улс орнуудыг хүрээнд явагдах болсон

Глобалчлал, ардчилал түгээмэл шинжтэй болсон

Технологийн дэвшил асар хурдацтай өрнөж байна

Геополитикт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам чухал болж байна

Нэгдмэл Европийн их гэр бүл өрөгжиж төв, дорнот европын бараг бүх орнууд нэгдлээ

Азид бүсийн болон бүс нутаг хоорондын олон улсын хамтын ажиллагааны байгууллага, институц, дэглэм, олон талт үйл явц нийт 320 гаруй ажиллаж байна

Глобалчлалын зарим үр дагавар

Хөгжиж буй буурай зарим орны хувь заяаг хөгжингүй цөөн орон мэдэж глобалчлалын үр шимийг хүртэхгүй өнгөрч байгаагаас үүдэн олон улсын харилцаанд шинэ зөрчил үүсч үүнийг олон улсын шинэ мөргөлдөөн гэж тодорхойлж байна

Улс орнуудын гадаад харилцаа эрх чөлөөтэй болсон нь нэг талаар нааштай сайн тал боловч терроризм хяналтаас гарах, зэвсэглэл түүний дотор цөмийн түүхий эдээр хөөцөлдөх боломж бий болсон

Улс орнуудын үндэсний дүр төрхөө төгс хадгалах боломж хязгаарлагдаж байна

Баян хоосны ялгааг улам ихсгэж болзошгүй

Монголын талаар гадаадынхан

Энэтхэг Ранжан Гупта

Төвийг сахих Швейцар загвар Монголд тохирохгүй учир нь төвийг сахих гэдэг нь тэр улс амлалтдаа үнэнч байхаас гадна хөрш орнууд нь тэр байдлыг нь бүрэн дүүрэн зөвшөөрч хүнтэтгэн үздэг байх явдал гэтэл Монголын 2 хөрш тус улсыг бүрэн эрхт улсын хувьд ийм хүнтэтгэлийг үзүүлж байгаагүй

ОХУ А. Дугин

Монгол-Түвдийн холбооны улс байгуулах түүндээ Буриад, Тува, Хакасс болон Алтайн БНУ-г оруулах

Шарын шашны уламжлал бүхий эдгээр улсууд нь Хятадын эсрэг Оросын стратегийн хувьд чухал ач холбогдолтой

Хятадыг Европын гүнд гаргахгүй байхын тулд Энэтхэг, Японтой нэгдэн холбоотон болж, Манжуурыг буцаан авч Түвд-Шинжаан-Монгол-Манжуурыг оролцуулсан Оросын аюулгүйн бүслүүр бий болгох

АНУ З. Бжезинский

2020 онд манай эргэн тойрны улс орны талаар тодорхойлохдоо:

ОХУ суларсаар дорхи 3 холбооны улсуудын Холбооны шинэ улс болно

Европын хэсгийн Орос

Сибирийн БНУ

Алс Дорнотын БНУ

Хятадын нөлөө тэлсээр түүний хилийн ойролцоохи Монголыг оруулаад 20 улс хамарсан “Их Хятадын” орон зайг бий болгох

Эдгээрээс харахад Монголын байдал бидний меркаар нилээд барзгар харагдана

Дүгнэлт хийсэн хүмүүс нь геополитикийн дэлхийд нэртэй онолчид

Иймд бид монгол хүний хувьд яах талаараа бодох хэрэгтэй

Үүнээс гадна З. Бжезинский Евразид 2020 он гэхэд геополитикийн дараахи 3 том цагариг үүснэ гэсэн байна Үүнд:

Их Хятадын

АНУ-Япон

Атлантист Европын

Бидний болгоомжлол

Эндээс бидний хамтарч ажиллах түнш, орох бүлэглэл, түшиг тулгуураа хийх орон хэн бэ гэдэг асуулт гарна

Хоёр хөрш мань хэзээд бидний мөнхийн хөрш тэдгээртэй хүссэн хүсээгүй харилцаанд орохоос өөр аргагүй

Тэгэхдээ аль нэгтэй нь хэт их ойртож болохгүй, хоёулантай нь зэрэг ойртох боломж бүр байхгүй

Хэрэв бид Хятадаар дамжин глобалчлагдах нь улам бүр хүчирхэгжиж байгаа эдийн засгийн шууд хараат болох

Оросоор дамжих тохиолдолд эдийн засаг маань хэт улс төржих, мафичлагдах магадлал ихтэй

Үүнийг байнга санаж ажиллах

Монгол орон глобалчилд аль болох түргэн орж олон гарцтай болох нь бидний туйлийн зорилт тэгэхдээ энэ нь биднийхээс илүү 2 хөршөөс их хамааралтай

Тэд бидний тийм байхыг төдий л хүсэхгүй болов уу Тэгэхдээ бид ийм нөхцлийн төлөө бололцоо бүрийг ашиглаж хийхийн төлөө байнга тэмүүлж ажиллах шаардлагатай

Сүүлийн үед 2 хөрш маань “Шанхайн 5”, Хоёр болон гурван талын уулзалтуудаар

Өөрсөдтэйгөө хамтарч ажиллах ялангуяа уул уурхайн чиглэлээр хамтарах саналыг ихээр тавих болсон

Энэ нь монголыг тийм амар алдахгүй байх бологын илэрэл болов уу

Бидний тэмүүлэл

Ийм тохиолдолд бид 2 хөршид нөлөө үзүүлж чадах 3 дахь орон зайг өөрийн оронд бий болгох

Ийм орон нь З. Бжезинскийн тодорхойлсон Евразийн 3 том цагиргаас авч үзэхэд Их Хятад лав биш тэгэхээр үлдсэн АНУ-Япон, Атлантист Европын хүрээний орон байх нь гарцаагүй

Тэндээс хэн нь вэ? Түүний сонирхолыг хэрхэн төрүүлэх вэ? Үүний тулд бид юу хийх вэ гэдэг нь чухал байна

“Монгол орон АНУ-ын шүхэр дор байх ёстой гэсэн ойлголт нилээд гүнзгий тарахсан боловч арга механизмын хувьд мухардалд ордог” гэж –ын судлаач Алисиа Кэмпи хэлсэн нь манай орны алслагдсан, жижиг эдийн засаг нь бусад орны хөрөнгө, сонирхолыг татах талаараа маруухан нь үнэхээр үнэн

Гэтэл сүүлийн үед байдал өөрчлөгдөж тэд нартай хамтарч ажиллах зарим нэг боломж манай орны хувьд гарч байна

3 дахь талын нөлөөг
оруулах шинэ боломж

  1. Ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг өөрийн оронд бий болгож байгаа байдал
  2. Цэргийн салбарт хамтарч байгаа байдал
  3. Ирак болон олон улсын терроризмийн эсрэг бидний явуулж буй үйл ажиллагаа
  4. Манай уул уурхай, эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаар ирүүлж байгаа гадаадынхны санал
  5. 2006 онд манай оронд Ж. Бушийн хийсэн айлчлал

Энэхүү дээр дурьдсан сүүлийн үеийн байдлаас үзэхэд АНУ, Канад, Австрали, Японы сонирхолыг тодорхой хүрээнд бий болгох боломж үүсч байна

Манай орны түүхэнд үүлэн чөлөөний нар шиг ховор тохиолдох энэ боломжийг ухаалгаар ашиглах шаардлага бидний өмнө тулгараад байна

Ойрын үед ашиглах уул уурхай, эрчим хүчний байгууламжийг барьж байгуулах, ашиглах, эзэмших, өмчлөлийн асуудалд 3 дахь орны нөлөөг оруулах асуудал маш чухал асуудал болоод байна. Энэ талаар та бүхэн саналаа хэлэхийг хүсч байна.

Уул уурхайн салбарт хамтарч ажиллах санал тавьж буй байдал

  1. Таван толгойн нүүрсний уурхай

Нийт нөөц 6,4 тэрбум тн, үнэлгээ 640-860 сая $,

ХО-2,4 тэрбум$

Сонирхогч талууд:

АНУ

Австрали

Япон

Хятад

ОХУ

Англи

Энэтхэг

  1. Төмөртэйн төмөрийн хүдрийн уурхай –

Нөөц-200 сая тн, агуулга - 50% үнэлгээ 500-1000сая$

Хөрөнгө оруулалт 280-370сая$

Сонирхож буй талууд:

Герман

Хятад

Энэтхэг\Англи

ОХУ

. Асгатын мөнгөний орд

Сонирхогч талууд:

ОХУ

4. Ураны 3 орд

Нийт үнэлгээ 710 сая$, нөөц 100,0 мянган тн исэл

ХО- 400-550 сая$

Сонирхогч талууд:

ОХУ

АНУ

Канад

Япон

Энэтхэг

Солонгос

5. Нүүрс боловсруулах үйлдвэр

Сонирхогч талууд:

Герман

ӨАБНУ

АНУ

6. Цахилгаан станц

Сонирхогч талууд:

Хятад

Герман

АНУ

7. Төмөр зам

Сонирхогч талууд:

Хятад

ОХУ

АНУ

8. Авто зам

Сонирхогч талууд:

Канад

Хятад

Нөлөөг оруулах эхний санал

  1. Таван толгойд – АНУ хамтарсан консорцум \цаашпаа АНУ-ын хөрөнгийн бирж дээр нийтэд худалдах замаар Тэдний иргэд болон сангуудын өмчлөлтэй монголд үйл ажиллагаа явуулдаг компани болгох\
  2. Уран - ОХУ, Япон, Канадын хамтарсан консерцум
  3. Асгатын мөнгөний уурхайд – \ОХУ-ыг Эрдэнэт, Т\З-ын ОХУ-ын хувийг авах нөхцөлтэйгөөр ашиглуулах,
  4. \Газпром, Шинхуагийн хувьцаа\
  5. Оюу толгой – Канад, Англи
  6. Дэлхийн томоохон компанитай хамтарсан зэс хайлуулах үйлдвэр байгуулах
  7. Дархан Төмөртэй орд – Герман +Энэтхэг\Англи
  8. Цагаан суврага
  9. Бүрэн хааны фосфор
  10. Шинээр барих Төмөр зам
  11. Шинээр барих Цахилгаан станц
  12. Шинээр барих Дамжуулах шугам
  13. Шинээр барих Нүүрс боловсруулах үйлдвэр
  14. Хөтөлийн цемент \хувьчлал\
  15. МИАТ \хувьчлал\
  16. Бага нуур \хувьчлал\
  17. Шивээ овоо \хувьчлал\
  18. Эрчим хүчний үйлдвэрүүд \хувьчлал\

Tuesday, February 6, 2007

Саяхан Улаанбаатарт манай орны эрдэс баялгыг сонирхогч нарын зөвлөлдөх уулзалтыг ҮХЯ-аас зохион байгууллаа.
Энэхүү уулзалтанд дэлхийн уул уурхайн томчууд гэж нэрлэгдэх 5 орны 14 компанийн төлөөлөгчид оролцлоо. Тухайлбал АНУ-ын Peo body, Японы ITOCHU, Mitsu банк, ОХУ-ын Северсталь, Базовой элмент, Реновое, Хятадын Seinhua, Германийн Seimenc зэрэг дэлхийн уул уурхай, санхүүгийн томоохон компанийн төлөөлөгчид оролцлоо.
Харин дэлхийд нэр нөлөө бүхий уул уурхай түүн дотороо коксжсон нүүрсний чиглэлээр тэргүүлдэг Австралийн BHPBilliton Жаргалсайхан сайд өөрт нь таалагдаагүй нэрээр оруулаагүй хөөсөн сурагтай. Ингэж болдог юм болуудаа. Манай талаас ойрын үед ашиглаж болох дараахи төслийг танилцуулав.

Энэхүү уулзалт нь оролцогч нарын хувьд ч танилцуулж байгаа төслийн хувьд ч дэндүү том, миний хувьд бахадмаар байсан ч манай талаас тун хангалтгүй бэлтгэлтэй байсан нь оролцогч нараас гарч байсан асуултаас харагдаж байлаа. Өмнө нь энэхүү төслийн олон удаа дэлхийн янз бүрийн газар эдгээр сонирхогч нарт танилцуулж байсан учраас энэ нь сонин биш байлаа. Харин эдгээр төслийн талаар Монголулсын Засаг төрийн бодлого нь юу вэ гэдэг нь хамгийн чухал байсан боловч манай талаас энэ талаар хэлэх зүйл байсангүй. Учир нь Манай Их хурал, засгийн газар бодлого чиглэлээ гаргаагүй байхад дэлхийн томчуудыг цуглуулсан нь гайхшарал төрүүлж байна. Миний бодоход дэлхийн нэр нөлөө бүхий том компанийхан их зүйл санаж ирээд ганзага хоосон буцлаа. Ер нь манай төр засаг дэндүү замбараагүй, эрх дарх эдэлсэн дарга нар маань болчимгүй зүйлийг дураараа хийдэг болсоны нэг жишээ. Тэгэхдээ энд нэг зүйл надад их тод харагдлаа. Манай ашигт малтмал дэлхийд их хэрэгтэй байна түүнийг дэлхий мэддэг болж, маш их сонирхож дурлаж байгаа нь харагдлаа. Харин бид түүнийгээ хэрхэн ашиглах учраа олохгүй бужигнаж дээр доороо хөлөө хийлцээд байна. Энэ талаар бид санал бодлоо хэлэхийг та бүхнээс уриалж байна.

Monday, January 15, 2007

Паркинсончууд ба Паркинсоны хууль

Дэлхийд хоёр Паркинсон байсан. Нэг нь 18-р зууны эцэст амьдарч байсан тархи мэдрэлийн саа өвчнийг судалсан эмч Жеймис Паркинсон. Нөгөө нь 19-р зууны эхэнд төрж 90 гаруй насалж байгаа удирдлагын ухааны томоохон эрдэмтэн, АНУ-ын Харвард болон бусад олон сургуулийн профессор, менежментийн Ш\У-д Паркинсоны хууль гэдэг нэр томьёог оруулсан Норткорт Паркинсон. Хамгийн гол нь энэ хоёр хүний нэр нь ижил байдгаас гадна хоёулаа эрдэмтэн, судалж нээсэн зүйл нь хүнд тусдаг 2 янзын өвчин юм. Тэгэхдээ энэ 2 өвчинг эмчлэх арга нь мөн төстэй.
Хоёр дахь Паркинсоны өвчин \хууль\ нь дараахь байдлаар тодорхойлогдоно.
- Хөрөнгийг төрөөс дааж байвал төрийн түшмэл ямарч байсан түүнийг бүрэн зарж чадна
- Орлого өсч байвал зардал заавал өсч байдаг
- Төрөөс мөнгө авагчид байнга хэцүүдэж дутагдаж, дээрээс хөрөнгө мөнгө нэхэж байдаг
- Төрийн түшмэдүүд нөгөө түшмэдийнхээ ажлыг бий болгодог
- Албан тушаалтан өрсөлдөгчөө биш захирагдагч нараа олшруулах сонирхолтой

Эмч Паркинсоны өвчин нь хүний өөрийнх нь өвчин, түүнийг төрийн төсвөөс хөрөнгө гаргаж эмчилдэг бол эрдэмтэн Паркинсоны өвчин нь албан тушаалын өвчин төрийн төсвийг багасгах замаар эмчилдэг.
Манай орны хувьд энэ 2 өвчиний эхнийх нь ямар байгааг би мэдэхгүй. Харин хоёр дахь нь өнөөгийн монгол орны төрийн бүх байгуулагад бүр архаг хэлбэрээр орших болсноор барахгүй түүнийг эмчлэх арга болсон төсвийг багасгах биш улам ихэсгэж түүнийгээ хуваа ж идэхийн төлөө төрийн түшмэдүүд ухаангүй тэмцэлдэх болсон нь өнөөгийн бидэнд учирч байгаа гай зовлон юм. Цаашдаа энэ өвчнөөс яаж салах, яаж багасгах талаар татвар төлөгч хүн болгон бодох хэрэгтэй байна.

Sunday, January 14, 2007

Блог нээв

Блог гээч энэ "хувьсгал" дэлхийн соёлыг өөрчлөх хүчтэй бололтой. Бидний үеийнхэн ч бас цаг үеэсээ хоцролгүй шинэ соёлд суралцах нь зүйтэй гэж бодоод өнөөдөр блогтой боллоо. Блог дээрээ өөрийн судалж, суралцаж буй зүйлийнхээ тухай голлон бичих санаатай. Бас оюутнуудтайгаа үүсгэх харилцааны хэрэгсэл болгон ашиглах бодолтой байна.